Олон улсын химийн олимпиадаас МОНГОЛ СУРАГЧИД нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ

7-р сарын 30, 2024 - 10:03
5 сарын өмнө
 0  22
Олон улсын химийн олимпиадаас МОНГОЛ СУРАГЧИД нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ

Саудын Арабын Хаант улсын Рияад хотод зохион байгуулагдсан олон улсын химийн 56 дугаар олимпиадаас Монгол Улсын багийн сурагчид нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, багаараа медальт байрт шалгарчээ.

Мөнгөн медаль:

  1. Б.Номин-Ундрах /Орчлон сургууль, 11 дүгээр анги/

Хүрэл медаль:

  1. А.Амартүвшин /Орчлон сургууль, 11 дүгээр анги/
  2. Б.Эрмүүнболд /Шинэ Монгол Харүмафүжи сургууль, 12 дугаар анги'
  3. М.Одгэрэл /Бага Тэнгэр сургууль, 10 дугаар анги/ нар хүртсэн байна.

Дасгалжуулагчдын багт Б.Сүхбаатар (МУИС), Б.Туяагэрэл (МУИС), Д.Баттөгс (ШМТДС), Г.Отгондэмбэрэл (ХААИС), Д.Бамбар (АХШУТИС) нар ажиллажээ.

Манай улсын сурагчид энэ жил олон улсын биологийн олимпиадаас хос хүрэл, математикийн олимпиадаас нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл, физикийн олимпиадад нэг мөнгө, дөрвөн хүрэл медалийн амжилт гаргалаа.

Share:
22

like

dislike

love

funny

angry

sad

wow