Малдаа явсан иргэний цогцсыг хоёр хоногийн дараа олжээ

Хөвсгөл аймгийн Рашаант сумын нутагт энэ сарын 15-ны өдөр малдаа явна гэж гарсан иргэн сураггүй болжээ. Иргэнийг хоёр хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 17-ны өдөр амиа алдсан байхад нь олжээ. Түүнийг урьдчилсан байдлаар хадан хясаан дээрээс нисэж унасан байж болзошгүй гэж таамаглаж байна. Учир нь өндөр дээрээс унасан байдалтай цогцос олдсон аж. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.






