ОХУ руу 31 кг сээрний яс гаргахыг завдсан иргэнд хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ

Хиагта хотод хоёрдугаар сарын 19-нд ОХУ-ын Мал эмнэлэг, ургамлын эрүүл ахуйн хяналтын холбооны албаны ажилтнууд Монголоос оруулж ирсэн нурууны ясыг илрүүлж, хураан авчээ. Шалгалтын явцад улсын байцаагчид ОХУ-ын иргэн мал эмнэлгийн гэрчилгээгүй, гарал үүсэл нь тодорхойгүй 31 кг нурууны яс оруулж ирэхийг завдсан зөрчил илрүүлсэн байна. Эдгээр бүтээгдэхүүн нь эпизоотизмын эрсдэлтэй учраас ОХУ-д импортлохыг хориглодог аж. Иймд гэмт этгээдэд захиргааны зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна гэж мэдээлэв. Харин бүтээгдэхүүнийг нь хураан авч монгол руу буцаасан гэнэ.






