128 сая ам. долларыг Чингис бондын биш Хөгжлийн банкны өөрийн эх үүсвэрээр олгосон

2-р сарын 6, 2023 - 12:13
2 жил өмнө
 0  4
128 сая ам. долларыг  Чингис бондын биш Хөгжлийн банкны өөрийн эх үүсвэрээр олгосон

Шалгалтыг эхлүүлэхэд Хөгжлийн банкинд 5.6 их наяд төгрөгийн зээлийн багц байсан. Энэ багцыг 3 ангилсан. Нэгдүгээр багц нь 3 их наяд төгрөгийн Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй Чингис бондын эх үүсвэрээр олгогдсон 300 гаруй төсөл хөтөлбөрүүд байсан. Харин 128 сая ам.долларыг Чингис бондын биш Хөгжлийн банкны өөрийн эх үүсвэрээр олгосон байсан. Сангийн яамтай байгуулсан санхүүгийн зуучлалын гэрээгээр Улсын төсвөөс санхүүжүүлсэн зээлүүд төлөгдөхгүй бол Чингис бондын төлбөрийг Хөгжлийн банк Сангийн яаманд төлөх байсан. Тиймээс үүнийг эрсдэлгүй гэж үзэн, Эрсдэлийн сан байгуулаагүй. Энэ багц дахь төслийг захиалагч тал буюу яамдууд шийдээд гүйцэтгэгчдийн сонгон шалгаруулж, гэрээ хийгээд Хөгжлийн банкаас санхүүжилтийг нь олгодог байсан.  Эхний багцад санхүүжилтийн 1.3 их наяд нь автозамын барилгын төслүүд, Архангай аймаг, Улаанбаатар хотын гудамж төсөл, шинэ төмөр зам төсөл, Эгийн голын цахилгаан станц, Тавантолгойн ДЦС-3-4, Амгалан ДЦС-ийн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэх мэт нийт 406 тэрбум төгрөг, 6 хувийн орон сууцны зээлд 127 тэрбум төгрөгийг санхүүжүүлсэн байсан. Ер нь төслүүдийн нэгжийн үйл ажиллагааг санхүүжүүлсэн байдал ажиглагдсан.  Улсын төсвөөс шилжиж ирсэн 200 тэрбум төгрөгийн төслүүд байсан. 2015-2016 оны хооронд хэрэгжүүлсэн төслийг Хөгжлийн банкинд шилжүүлсэн байсан гэв.

Share:
4

like

dislike

love

funny

angry

sad

wow