Н.Алтанхуяг: Би шударга ёс ялах болов уу гэж найдах юм, Н.Алтанхуяг Н.Батбаяр хоёрыг л харлуулах гэж байна
"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 47 дахь өдрөө үргэлжилж байна.
Шүүх хурлын үеэр шүүгдэгч Н.Алтанхуяг "Хөгжлийн банкны гэх хэрэг зээлийн харилцаанаас хэтэрч, улстөрийн шинжтэй, олон нийтийн тархийг угаах тал руугаа хазайчихлаа.
Хүн чанар гаргаад захирлынхаа нэрийг хэлээгүй залуучуудын үгийг сонсоод элэг эмтэрч байна. ТУЗ гээд хомроголоод ороод ирсэнд элэг эмтэрч байна. Нотлох ёстой байхгүй юу. Буруу зөв гэдгийг би мэдэхгүй. Нягтлах ёстой. Мөрдөх ёстой бол мөрдсөн шиг мөрдөх ёстой. Хянаж байгаа бол прокурорууд хууль дүрмээ ягштал сахиж хянах ёстой. Үүнийг хийхгүй байна. Хүмүүсийн амьдрал хувь заяагаар тоглож болохгүй. Буруутай хүмүүсийн талаар хэлээгүй шүү.
Би өөрийнхөө талаар яриад яах вэ? Би мянга ярьсан. Хүнийг бэлэн байгаа хэрэг рүү яаж татаж оруулдаг технологийг ярина. Би прокуроруудыг ажлаа сайн хийсэн байх гэж бодсон. Хүн алдаа гаргаж болно. Алдаагаа засаж болно. Алдаагаа яагаад засахгүй гүрийгээд байгаа юм. Шүүхийн танхимд захиалагчаа хэлж чадахгүй байгаа ч хэзээ нэгэн цагт захиалагчаа хэлэх л болно.
Би ямар нэгэн буруу зүйл хийгээгүй. Өөрийгөө хайцаалаагүй. Та нар харсан сонссон. Зээл авч өгдөг газар нь Засгийн газар биш. Хахууль өгсөн авсан зүйл байхгүй. Эхнэрийг минь хүртэл тагнан туршсан, нотлогдоогүй байдаг
Чамлахаар чанга атга, нэлээд сайн ярилцсан гэж бодож байна. Прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч тал талаасаа ярилаа. Өмгөөлөгчдөө баярлалаа. Манай өмгөөлөгч нар мундаг хүний эрхийн мэдрэмжтэй, мундаг юм бэ. Энэ танхимын гэрэл гэгээ нь өмгөөлөгчид байна. Хүний эрхийг ингэж хамгаалах ёстой. 1990 оноос хөдлөхдөө Монгол хүний эрх чөлөөний талаар хамгийн түрүүнд хөндсөн. Энэ дээр найдвартай манаачид байгаа. Надад баяр бахархалтай үйл явдал энэ танхимд байна. Шүүгчдэдээ баярлалаа. Шүүх хурлыг нээлттэй болгож өгөхийг хүссэн. Улстөрч хүний хувьд олон түмний нүдэн дээр буруутай, буруугүй гэдгээ харуулах хамгийн чухал. Ер нь юмыг далдлахаар ялзардаг. АН-ын шинэчлэлийн Засгийн газар бүх юмыг нээлттэй болгохын төлөө явсан. Шүүхийг ч тэр. Зориг зүрх гаргаж, нээлттэй явуулж өгсөнд баярлалаа. Хөгжлийн банкны хэрэг гээд байгаа. Угтаа бол эрүүгийн хэрэг гэхээс илүү зах зээлийн нийгэмд шилжсэн оронд эдийн засаг, зээлийн харилцаа л юм. Хүчээр дарж байгаад зээл өгөөгүй, нөгөөх нь гүйж очоод аваагүй. Гэхдээ яах вэ, Монгол Улс урагшилж байгаа. Зарим дээр нь ухарч яваа. Хөгжлийн банкны 80 хүнийг баглаад хоморголоод оруулж ирсэн нь буруу. Тэртээ тэргүй хэвлэлээр хулгайч нарын хурал болж буй гэсэн ойлголт орон даяар явж байгаа. Үүний далбаан дор хэлмэгдүүлж болох нөхцөл байдал үүсч байгааг анхааралдаа авна биз дээ. Гэм буруутай, алдаа дутагдал гарснаа хүлээн зөвшөөрөөд хэлж байгаа хүмүүс ч байгаа. Хөгжлийн банк зээлээ төлүүлэх нь зөв. Гэхдээ нэг зүйлийг гайхлаа. Хөгжлийн банк бол улс төрийн байгууллага биш шүү дээ. 2011 оны Хөгжлийн банкны хуулийг батлахад би тэргүүн дэд сайд байсан.
Хөгжлийн банкийг улс төрийн байгууллага гэж батлаагүй. Монгол Улсын хөгжлийн хамгийн чухал төсөл хөтөлбөрийг санхүүжүүлээч ээ, мөнгө босгооч ээ, өгсөн зээлийнхээ хойноос хөөцөлдөөч ээ, зээлээ төлүүлдэг байгаач ээ, зээл өгөхөөс өмнө барьцаа хөрөнгийн шаардлага хангуулаач ээ, өөрийнхөө шаардлагад нийцүүлээч ээ гэж хууль баталсан. Тэгсэн юу болж байна гээч Хөгжлийн банкны хүмүүс орж ирээд прокурор дээр нэмээд энэ хүмүүсийг яллаад байх юм.
Хоёр сар гаруй УИХ-д би суухгүй байгаа. УИХ-д ирүүлсэн материалыг үзлээ. Тэгсэн 2022 оны Хөгжлийн банкны тайланг УИХ-д ирүүлжээ. Яагаад хүмүүсийг улс орон даяар яллаад байгааг эндээс ойлголоо.
“Монгол Улсын Хөгжлийн банк болон түүний удирдлагууд, зээлдэгч нартай холбоотой ярилцлага, нийтлэл мэдээнд мониторинг хийсэн ба давхардсан тоогоор 27 мянга 200 материал нийтлэгдсэн байна”. Аймар тоо ярьж байгаа биз. Хөгжлийн банк ПР хийдэг газар болчихсон юм уу. Зээлдэгч нарыгаа шүүдэг, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мөнгө төлдөг болчихсон уу. Ингэж болохгүй. Хөгжлийн банкны хэрэг бол зээлийн харилцаанаас хэтэрсэн байна. Улс төрийн шинжтэй, олон нийтийг тархийг угаах юм руу хазайсан байна шүү гэдгийг УИХ-ын тайлангаас уншиж сонсголоо. 27 мянган материалаас гэм буруугүй үлдэх хүн байхгүй л дээ. Хүн чанарынхаа улмаас гүтгүүлээд ород ирчихсэн залуусынхаа өмнөөс элэг эмтэрч байна. Нягтлах ёстой. Хэрэг мөрдөж байгаа бол мөрдсөн шиг мөрдөх ёстой. Энийг хийхгүй байна. Монголын нийгэм хэцүү, өдрөөс өдөрт амьдрал доройтож, цалин тэтгэвэр хүрэхгүй байгаад хүмүүс бухимдаж байна. Энэ бухимдлыг Хөгжлийн банкны хэрэг гэгчээр дарж болохгүй. Ингэж хүмүүсийн хувь заяагаар тоглож болохгүй. Би буруугүй хүмүүсийн талаар яриагүй байна шүү. Би яах вэ, олон юман дундуур явчихсан хүн.
Хүнийг бэлэн байгаа хэрэг рүү яаж татаж оруулдаг технологийг би өнөөдөр ярина. Би энэ хугацаанд яриагүй. Прокурорыг ажлаа хийдэг байх гэж бодоод зөндөө хүндэлсэн. Ч.Сайханбилэг, Ганхуяг, Баярсайханы өмнөөс зөндөө ярьсан. Үндсэн хуулийг хүртэл слайд болгон тавиад ярьсан. Та нар өнөөдөр шүүхийн танхимд захиалагчаа хэлж чадахгүй ч гэсэн хэзээ нэг өдөр захиалагчаа хэлэх болно. Монголын хуулийг бид тэгж өөрчлөх ёстой. 1996 онд гишүүн болоход есдүгээр сарын 10-ныг хэлмэгдүүлэлтийн өдөр болгоно гэхэд би зарчмын зөрүүтэй санал оруулсан. Энэ өдрийг хэлмэгдүүлэлтийн өдөр болгох нь зөв. Гэхдээ Монголын төр уучлал гуйх ёстой гэж байлаа.
Хүнийг хэлмэгдүүлж байгаа айдас хүйдсийг та нар хэдэн төгрөгөөр үнэлээд ч ойлгохгүй.
Хахууль өгч авалцаагүй. Бодвол хахууль авсан байх гээд тагнуул турших үйл ажиллагааг эхнэр дээр минь хүртэл хийсэн. Тэр чинь нотлогдоогүй. Засгийн газрын шийдвэрээ буруутгаж байгаа. Нэгдүгээрт, хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг зүйлийг ярина.
Яаж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хүнийг хэрэгтэн ялтан болгочхоод дараа нь юу хийдэг юм. Миний эхнэр гадагшаа явах гэж байхад нь хагасайн өдөр онгоцны буудал дээр саатуулдаг юм даа. АТГ-ын н.Золжаргал гэж нөхөр 2016 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр. Тэгээд баахан юм болж байхад хагасайн өдөр АТГ-д байцаана гэж дарамталдаг юм. Би арваннэгдүгээр сарын 9-ны өдөр 2017 онд болох гэж буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэдгээ зарлах гээд бэлдээд тескт дээрээ сууж байсан. Намайг үргэлж тагнаж чагнадаг юм шиг байгаа юм. Түүнийг мэдчихсэн. Тэгээд 5-ны өдөр эхнэрийг нь онгоцны буудал дээр саатуулж байгаа юм. Ингэж дээрэлхдэг байхгүй юу. Өмгөөлөгч аваад гэртээ ирсэн. Гэтэл хоёр сар манай эхнэрийг дуудаагүй. Яах гэж онгоцны буудал дээрээс чирж ирж байгаа юм гэж асуусан чинь Н.Алтанхуягаа “чи өөрөө зүгээр байгаач дээ” гэсэн.
Би Ерөнхий прокурорт 6 удаа өргөдөл өгсөн. Гэвч шалгах ажиллагаа явж байна гэдэг. Тэгэхээр нь би захиалгат хэрэг болж байна.Эрхэм прокрор та энэ үйдлээ болж үзээчээ гэсэн. Иймд нягтлан шалгаж өгнө үү гэж байсан.