Өсвөр насны хоёр хүүхдийг бусдад худалдаж, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг баривчилжээ

9-р сарын 2, 2025 - 11:31
8 цагийн өмнө
 0  92
Өсвөр насны хоёр хүүхдийг бусдад худалдаж, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг баривчилжээ

Өсвөр насны хоёр хүүхдийг нэр бүхий зочид буудалд хүчээр авчирч бусдад худалдаж, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ. 

Энэ хэрэгт холбогдох этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Хэргийг энэ оны наймдугаар дугаар сарын 25-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ.

Яллагдагчаар татагдсан этгээдүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна.

Share:
92

like

dislike

love

funny

angry

sad

wow