Пап Францисыг сүүлчийн замд нь үдэх ёслолд оролцсон Д. Трамп, В. Зеленський нар Гэгээн Петрийн сүмд ганцаарчилсан уулзалт хийжээ

4-р сарын 27, 2025 - 08:30
12 цагийн өмнө
 0  22
Пап Францисыг сүүлчийн замд нь үдэх ёслолд оролцсон Д. Трамп, В. Зеленський нар Гэгээн Петрийн сүмд ганцаарчилсан уулзалт хийжээ

Ромын Пап Францисыг сүүлчийн замд нь үдэх ёслол боллоо. Ёслолд оролцсон Д. Трамп, В. Зеленський нар Гэгээн Петрийн сүмд ганцаарчилсан уулзалт хийжээ. Уулзалт 15 минут үргэлжилсэн бөгөөд Трамп уг уулзалтыг маш үр дүнтэй гэж үнэлсэн бол Зеленський тун ач холбогдолтой хэмээн тодорхойлжээ.


Пап ламыг эцсийн замд нь үдэх ёслол дууссаны дараа Трамп "Air Force One" онгоцонд сууж, Ромоос ниссэн. Тэрбээр нислэгийн үеэр "Truth Social" хуудаснаа Оросын ерөнхийлөгч Владимир Путинг буруутгасан утга бүхий мессеж нийтэлжээ.Тодруулбал, Трамп "Сүүлийн хэдэн өдөр энгийн иргэний газар нутаг, хот, тосгонуудыг пуужингаар харвах ямар ч шалтаг, шалтгаан Путинд байгаагүй шүү дээ. Гэсэн хэдий ч тэрбээр дайныг зогсоох хүсэлгүй байгаа бололтой гэж би бодох боллоо. Мөн намайг энэ хэрэгтээ оролцуулж байгаа нь асуудлыг банк санхүү эсвэл хоёрдогч хориг арга хэмжээгээр зохицуулах ёстой юм шиг байна? Хэтэрхий олон хүн үхэж байна!!!" гэж нийтэлжээ.
Share:
22

like

dislike

love

funny

angry

sad

wow