С.Баяр: “Шоронгийнх” гэж намайг тавлан бас өөрийнхөө идэвх оролцоог сануулж буй юм байх даа...
Нийтлэлч А.Баатархуяг өөрийн цахим хуудастаа МАН-ын сонгуулийг С.Баяр удирдах юм байна. Залуучууд, жишээ нь
"ялалтын менежер" Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарыг орон нутагт дэвшүүлнэ! Хуучин улстөрчид буюу МАНАН-гийнхан тохируулга хийнэ. Шоронгийнхон сонгуулийг зохион байгуулна!!! (Шоронгийнхон гэдэг нь улстөрд байгаад шоронд орсон МАНАН-ынхан л даа! гэжээ. Харин түүний энэхүү постод Ерөнхий сайд асан С.Баяр “.. аргал хөдөлнө” гэх үг бий. Тэр нь биз. Улс төрийн ажлыг орхиод 15 жил болж. Улс төрөөс одоо хол яваа бөгөөд ойртох хүсэл алга. Сонгуулийн ажлыг намын удирдлага зохион байгуулж удирддаг гэдгийг энэ ирваа мэдэхгүй. “Шоронгийнх” гэж намайг тавлан бас өөрийнхөө идэвх оролцоог сануулж буй юм байх даа... Тийм ээ, намайг шоронд ороход энэ гэр бүлийн хүчин зүтгэл байсан" хэмээн жиргэж хариулт өгчээ.