Өмнөд Солонгосын автобусны жолоочид 12 жилийн дараа ажил хаялт зарлажээ

3-р сарын 29, 2024 - 14:20
9 сарын өмнө
 0  114
Өмнөд Солонгосын автобусны жолоочид 12 жилийн дараа ажил хаялт зарлажээ

БНСУ-д сүүлийн 12 жилд анх удаа автобусны жолооч нар ажил хаялаа. Тэд цалингаа нэмэхийг шаардаж байгаа юм.


Сөүлийн захиргааны мэдээгээр пүрэв гарагийн өглөө хотод бүртгэлтэй 7382 автобусны 7000 нь чиглэлд гараагүй тул нийтийн тээвэр бараг бүрэн зогсжээ.  Ажил хаялтын үр дагаварыг бууруулахаар засгийн газар метроны галт тэргийн тоог нэмэгдүүлж, иргэдийг үнэгүй зорчих боломж олгосон. 

18 мянга орчим жолоочтой Сөүл хотын автобусны үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлснээр, жолооч нарын 88 орчим хувь нь цалингаа 12.7 хувиар нэмэгдүүлэх талаар удирдлагатайгаа тохиролцож чадаагүйн улмаас ажилдаа гараагүй байна.


Үйлдвэрчний эвлэлийн удирдлагууд цалинг ердөө 2.5 хувиар нэмэгдүүлэх санал гаргасан нь ажилчдын дургүйцлийг төрүүлжээ.

Share:
114

like

dislike

love

funny

angry

sad

wow