Х.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг гурав дахин нэмнэ
ХНХ-ын сайд Х.Булгантуяа "Хүүхдийн мөнгө хүүхдийн тоогоор олгогдох ёстой. Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг нэмэхээр 2025 оны Төсвийн хүрээний мэдэгдэлд саналаа тусган, Сангийн яаманд хүргүүлсэн.
50 мянган төгрөгийг 2-3 дахин нэмэгдүүлэхээр санал хүргүүлсэн. Энэ жил сонгуулийн жил учраас нэмэх боломжгүй. Халамжийн хөтөлбөр Сонгуулийн тухай хуулиараа хориотой. Цалинтай ээжийн мөнгийг 50 мянган төгрөгөөр олгоход жилд 100 тэрбумыг зарцуулдаг. Хөдөлмөрийн хөлний доод хэмжээ болох 660 мянган төгрөгтэй дүйцүүлэн олгоно гэвэл хамрах хүрээ нэмэгдэж орж ирнэ. Халамж гавэл зорилтот бүлэг рүү хүргэх ёстой. Халамжаас гаргахгүй бол халамжийн төсөв томорч орж ирнэ.
Бид Халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах үүрэг чиглэл авсан. Төрийн мөнгө гэж байдаггүй, татвар төлөгчдийн мөнгө л гэж бий. Төр хүн амын өсөлтөө дэмжих ёстой. Дэмжээгүйгээс 1990-2015 он хүртэл төрөлт буурсны горыг өнөөдөр бид амсч байна.
Тийм учраас хүн амаа өсгөх бодлогыг дэмжих ёстой. Нөгөө талдаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ёстой. Тэгэхгүй бол үлдсэн жаахан хэсэг нь хөдөлмөр эрхлээд энэ их нэмэгдлийг төсөв дийлэх үү гэдэг асуудал үүснэ" гэв.