12 настай хүүхэд гал нээсний улмаас нэг хүүхэд алагдаж, хоёр хүүхэд шархаджээ

4-р сарын 3, 2024 - 10:18
9 сарын өмнө
 0  168
12 настай хүүхэд гал нээсний улмаас нэг хүүхэд алагдаж, хоёр хүүхэд шархаджээ

 Финландын нийслэлийн ойролцоох нэгэн дунд сургуульд зэвсэгт халдлага гарсны улмаас нэг хүүхэд алагдаж, хоёр хүүхэд шархаджээ.


Нийслэл Хельсинки хотын ойролцоох Вантаа хотын сургуульд гарсан уг аллагын сэжигтэн нь 12 настай хүүхэд байсан байна. Халдлага үйлдэгч болон хохирогчид нь бүгд нас чацуу, фин үндэстэн хүүхдүүд байсныг цагдаагийн алба мэдээлжээ. “12 настай нэг хүүхэд дахин хэзээ ч хичээлдээ суухааргүй боллоо” гэж Финландын боловсролын сайд Анна-Маяа Хенрикссон сэтгүүлчдэд мэдээлэхдээ нулимс унагаж байв. Хүнд шархадсан хүүхдүүдийг эмчилж байгаагаа Хельсинкийн нэг дүүргийн эмнэлгийн удирдлага мэдээлсэн байна. Халдлага үйлдсэн хүүхэд хамаатныхаа хүний эзэмшилд байсан гар бууг ашигласан тухай цагдаагийн байгууллага мэдээлжээ.


Ямар зорилго, шалтгаанаар аллага үйлдсэнийг одоогоор тогтоогоогүй байгаа гэнэ. Халдлага гарсан Вертола сургууль нь нэгээс есдүгээр ангийн 800 орчим сурагчтай, 90 орчим багш ажилтантай юм байна. Хамгийн тайван амгалан, хамгийн аз жаргалтай иргэдтэй гэгддэг улсад зэвсэгт халдлага гарсан нь Финландын нийгмийг цочроогоод байна.

Share:
168

like

dislike

love

funny

angry

sad

wow