18 хүн эмнэлэгт хүргэгдсэнээс таван хүний биеийн байдал нэн хүнд Улаанбаатар хот руу шилжүүлж байна
Дундговь аймгийн замд автобус ачааны машинтай мөргөлдөж, олон хүн гэмтсэн ноцтой осол өнөөдөр өглөөний 9 цаг 30 минутын үед гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн .
Тодруулбал Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 38 зорчигчтой автобус ачааны машинтай мөргөлдөж, гэмтэж, бэртсэн хүмүүсийг Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт өнөөдөр 10:10 цагийн үед хүргэжээ. Төв аймгийн эрүүл мэндийн төвийн өгсөн мэдээллээр хүнд гэмтэл авсан 18 хүн эмнэлэгт хүргэгдсэнээс таван хүний биеийн байдал нэн хүнд байгаа бөгөөд тэднийг Улаанбаатар хот руу шилжүүлэхээр ажиллаж байгаа гэх мэдээлэл байна.