1951 оноос хойш болоогүй хүйтэн Бээжинд боллоо

12-р сарын 26, 2023 - 09:51
12 сарын өмнө
 0  42
1951 оноос хойш болоогүй хүйтэн Бээжинд боллоо

БНХАУ-ын хойд бүс буюу ӨМӨЗО-ны нутгуудаар 47.8 хэм хүрч хүйтэрсэн бол өмнөд бүс нутгаар 35.3 хэмд хүрч халсан байна. Нэг улсын нутаг дэвсгэрт цаг агаарын ийм зөрүүтэй нөхцөл байдал урд өмнө нь тохиолдож байгаагүй аж.


Бээжин хотын түүхэн дэх хамгийн урт хүйтэн давалгаа нь 1951 онд бүртгэгдэж байжээ. Тухайн үед тус улсад их хэмжээний цас орж, хүйтний эрч эрс чангарсан юм байна. Тэгвэл эдүгээ 72 жилийн дараа энэ хүйтэн дахин давтагджээ.  Энэ сарын 11-ний өдрөөс хойш тус улсын ихэнх нутгаар хүчтэй хүйтний давалгаа эрчимжиж, хойд бүс нутгийн зарим хотуудын дулааны цахилгаан станцууд дээд хүчин чадлаараа ачаалалтай ажиллажээ.


Мөн Хэнань мужид хүйтний эрч нэмэгдэж, хэд хэдэн дулааны станцад системийн доголдол гарсан бол Бээжин хотын метроны системд доголдол үүсэж, олон зуун зорчигч гэмтэж, бэртсэн байна.  

Share:
42

like

dislike

love

funny

angry

sad

wow