Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Батнямын гэрээс дөрвөн төрлийн допингийн төрлийн бэлдмэл олджээ
АТГ-аас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Батнямын гэрт нэгжлэг хийжээ. Нэгжлэгийн явцад дөрвөн төрлийн 28 ширхэг допингийн төрлийн бэлдмэл олдсон бөгөөд илэрсэн бодисыг яг одоо хурааж байгаа аж.
Өнөөдөр үдээс хойш “Монголын үндэсний допингийн эсрэг төв”-ийн Ерөнхийлөгч Ж.Хатанбаатар, Гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарын гэр болон эмнэлэгт нэгжлэг явуулсан байдаг. Энэ үеэр допингийн төрлийн бодисууд илэрсэн гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм.