Бэрэн Гангийн үйлдвэрээ 100 хувь Хөгжлийн банкинд шилжүүлэхээр болжээ

7-р сарын 3, 2023 - 18:39
1 жил өмнө
 0  28
Бэрэн Гангийн үйлдвэрээ 100 хувь Хөгжлийн банкинд шилжүүлэхээр болжээ

Хөгжлийн банкнаас гангын үйлдвэр дээр зээл авсан. Энэ зээл дээр ойлгомжгүй байдал үүсчихсэн байгаа нь Иргэний давж заалдах шүүхийн шийдвэр өмнөх долоо хоногийн лхагва гаригт 135 тэрбум төгрөг хэмээн гарсан. Гэсэн хэдий ч Эрүүгийн шүүх дээр 117 тэрбум төгрөг хэмээн гарсан. Үүн дээр хоёр талаас бага зэргийн үл ойлголцол үүсчихсэн явж байна. Тиймээс яг хэдээр төлөх вэ гэдэг үнийн дүнгээ тодорхой болгох хэрэгтэй байгаа. 2022 оны нэгдүгээр сараас шалгаж эхэлснээс хойх Хөгжлийн банктай гангийн зээл дээр яах вэ гэдэг дээр 30 гаруй удаагийн уулзалт хийсэн. Үүн дээр тодорхой хэмжээний хувьцааг Хөгжлийн банкны хувьчлалд шилжүүлэхээр ярьсныг шүүхийн шийдвэр гарснаар 100 хувь Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлэхээр хүлээн зөвшөөрсөн. Нийт 564 тэрбум төгрөгийнхөө үйлдвэрийг шүүхийн шийдвэрийн дагуу 135 тэрбум төгрөгөөр хаахад тодорхой хэмжээний процессийн ажиллагаа явагдах учраас ойрын хугацаанд өмчлөлд нь шилжих боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Дотоод журмаараа Хөгжлийн банкны ТУЗ, Зээлийн хороогоор хянах юм. Шүүх бүрэлдэхүүн тодорхой хэмжээний хугацаа орно гэдгийг хүндэтгэн үзэж ойлгоорой хэмээн Бэрэн группийн гүйцэтгэх захирал Цэлмэг Хөгжлийн банкны шүүх хурал дээр ярьсан юм.

Share:
28

like

dislike

love

funny

angry

sad

wow