Зочид буудлын буйдан шатаж, 40 настай иргэн амиа алджээ
Баянзүрх дүүргийн 30 дугаар хороонд байрлах зочид буудалд гал гарчээ. Тус буудалд буйдан шатаж байна гэсэн дуудлага 2024.02.16-ны 03:21 цагт ирсэн байна.
Иргэн Т-ын зочид буудлын 4х5 метрийн хэмжээтэй өрөөнд буйдан шатаж байсныг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчид унтраасан байна. Уг гал түймэрт өртөж, 40 орчим настай эрэгтэй нас баржээ.