Тахилтын замд дахин зам тээврийн ноцтой осол гарчээ

10-р сарын 3, 2023 - 20:08
1 жил өмнө
 0  114
Тахилтын замд дахин зам тээврийн ноцтой осол гарчээ

Хурд хэтрүүлж, сонор сэрэмжгүй зорчиж байгаатай холбоотой ойрын өдрүүдэд зам тээврийн осол гарах нь ихэссэн. Тодруулбал, өчигдөр /2023.10.03/ 19:30 цагт 33 настай эмэгтэй зургаан настай хүүхдийн хамт явган хүний гарцаар гарахдаа мөргүүлж гэмтсэн байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Тус ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар шалгаж байгаа. Явган зорчигчид гарцаар гарч байхдаа мөргүүлсэн. 33 настай эмэгтэй, хүүхдийн хамт зорчиж байсан" гэлээ.

Камерын бичлэгнээс харахад Тахилтын тухайн зам гэрэл дохиогүй явган хүний гарцтай байсан бөгөөд жолооч явган зорчигчдыг зам хөндлөн гарах үеэр хурд хэтрүүлж явж байсан байна. Учир нь эмэгтэй, хүүхдийн хамт машинд мөргүүлэхдээ хол шидэгдсэн болох нь дүрс бичлэгт үлджээ.

Share:
114

like

dislike

love

funny

angry

sad

wow