Улаанбаатарын машин угаалгын газруудад ирэх оны I сараас цэвэр ус нийлүүлэхгүй

11-р сарын 20, 2023 - 13:09
1 жил өмнө
 0  21
Улаанбаатарын машин угаалгын газруудад ирэх оны I сараас цэвэр ус нийлүүлэхгүй

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас нүхэн жорлонгоос үүдэлтэй ундны усны бохирдлын талаар мэдээлэл хийлээ.

Тус газрын дарга З.Батбаяр “Улаанбаатар хотод барилга барьж байгаа компаниудын хөрсний усны шавхалтын асуудлыг өнгөрсөн есдүгээр сараас ярьж эхэлсэн. Хотыг усаар хангадаг УСУГ жилд 48 сая метр, куб усыг бидэнд нийлүүлдэг. Гэтэл 10 компанийн дүгнэлтийг харахад 2 сая хөрсний ус шавхан зайлуулсан байна. Өөрөөр хэлбэл, энэ хоёр тоог хуваагаад үзвэл Улаанбаатар хотын хагас сард хэрэглэх усыг 10-хан компани зайлуулж байна гэсэн үг. Тэгэхээр нэгэнт усыг шавхан зайлуулж байгаа бол газар дор байсан усыг ил гаргаж байгаа учраас, үүнийг усны ашиглалт гэж үзээд их хэмжээний төлбөр ногдуулах ёстой. Хоёрдугаарт, энэ усаа ил гаргасан бол ашиглах асуудлыг ярих хэрэгтэй.

Нэг автомашиныг 250 орчим литр усаар угаадаг. Ингээд 600 мянгыг 250-д үржүүлэхэд ямар хэмжээний ус хэрэглэж байгаад бодоод үзэж болно.

Хоёрдугаарт, автомашин угаалгын газрууд. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа автомашин угаалгын газруудад цэвэр ус нийлүүлэхгүй байя гэдэг саналтай байгаа. Үүнийг УСУГ маань дэмжих байх гэж бодож байна. Улаанбаатар хотод 600 гаруй мянган автомашин бий. Иргэн сард 1 удаа автомашинаа угаалгалаа гэж бодоход сар болгон 600 мянган машин угааж байна гэсэн үг. Нэг автомашиныг 250 орчим литр усаар угаадаг. Ингээд 600 мянгыг 250-д үржүүлэхэд ямар хэмжээний ус хэрэглэж байгааг бодоод үзэж болно.

Хөрсний усыг шавхан зайлуулсан 10-хан компанийн ус 2 сая метр, куб болж байгаа бол машин угаалгын газрууд энэ компаниас ус авах бүрэн боломжтой. Монголын томоохон компаниуд хаягдал усаа цэвэршүүлсэн ч түүнийгээ зарж чадахгүй, хэнд өгөхөө мэдэхгүй байна. Тэгвэл энэ усыг авах ёстой газрууд нь автомашин угаалгын газрууд байя. Тэдэнд цэвэр ус нийлүүлэхгүй. Тэд энэ компаниудын хаягдал усыг болон хөрсний ус шавхдаг компаниудаас очиж усаа аваарай гэдэг байя” гэв.

Share:
21

like

dislike

love

funny

angry

sad

wow