Бага насны гурван хүүхэд, 37 настай эрэгтэйн хамт галд өртөж амиа алджээ

Баянзүрх дүүргийн 11-р хороонд дөрвөн иргэн гэртээ шатаж амиа адсан хэрэг өчигдөр гарлаа.
37 настай эрэгтэй 1-11 насны гурван хүүхдийн хамт гэр нь шатсаны улмаас амиа алдсан байна. Одоогоор гал гарсан шалтгааныг тогтоогоогүй байна. Цагдаагийн байгууллагад мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.






