Япон улсад амьдарч буй монгол иргэдийн АНХААРАЛД

1-р сарын 2, 2024 - 09:21
12 сарын өмнө
 0  89
Япон улсад амьдарч буй монгол иргэдийн АНХААРАЛД

2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн 16:10 цаг орчимд Япон Улсын Ишикава мужийн Ното мужид төвтэй хүчтэй газар хөдлөлт болж, газар хөдлөлтийн хамгийн их хүч Ишикава мужийн Шика хотод магнитуд нь 7-д хүрчээ.

Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлтийн голомтын гүн 16 км, газар хөдлөлтийн цар хүрээг илтгэх магнитуд (M) нь 7.6 байна. Уг газар хөдлөлтөөс үүссэн “цунами” Японы тэнгисийн эрэг дагуу Хоккайдогаас Кюүшю хүртэлх өргөн уудам нутгийг хамарч давлагааны хамгийн өндөр нь Ишикава мужийн Важима хотод 120 см-т хүрэв.

​Цаашид уг газар хөдлөлтийг дагасан газар хөдлөлт, цунами үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд цунами үүсэхээс сэрэмжлэх сэрэмжлүүлэг, анхааруулга доорх муж, орон нутагт гараад  буй

Томоохон цунамигийн сэрэмжлүүлэг: Ишикава муж, Ното булан, Томоохон цунамигийн сэрэмжлүүлэг гэдэг нь цунами үүсэх магадлал маш өндөр байгаа үед гаргадаг сэрэмжлүүлэг бөгөөд цунами болох магадлалтай далайн эргийн бүс нутгийн оршин суугчдыг нэн даруй нүүлгэн шилжүүлэх ажил хийгддэг. Уг анхааруулгын агуулгад цунамид өртөж болкошгүй газар нутаг, түүний талбай, цунамигийн өндөр, цунами эрэгт хүрэх хугацаа зэрэг багтана.

Японы Цаг уурын агентлагаас уг сэрэмжлүүлэг гарсан бол оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх урьдаас зааж өгсөн тусгай замын дагуу өндөр газар эсвэл аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлэх ажил хийдэг. Мөн далайд буй хөлөг онгоцнууд зохих арга хэмжээ авах шаардлагатай. цунамигийн сэрэмжлүүлгийг гаргадаг.

Цунамигийн сэрэмжлүүлэг: Ямагата муж, Ниигата муж /Садогашима арлаас бусад хэсэг, Садо/, Тояама муж, Ишикава муж /Кага/, Фүкүи муж, Хёого мужийн хойд хэсэг​

Дээр дурдсан томоохон цунамитай адилхан арга хэмжээ авахыг зөвлөх бөгөөд эрсдэлийн төвшин нэгээр доогуур байдаг.

Цунамигийн анхааруулга: Хоккайдо мужийн Номхон далайн баруун эрэг, Япон тэнгисийн хойд эрэг, Япон тэнгисийн өмнөд эрэг орчим, Аомори мужийн Япон тэнгисийн эрэг, Акита муж, Киото муж, Тоттори муж, Шиманэ муж / Изүмо, Ивами арлууд, Оки/, Ямагүчи мужийн Япон тэнгисийн эрэг орчим, Фүкүока мужийн Япон тэнгисийн эрэг орчим, Сага мужийн хойд хэсэг, Ики, Цүшима арлууд

Цунамигийн анхааруулга нь цунами үүсэж болзошгүйг илтгэх анхааруулсан зүйл бөгөөд “цунамигийн сэрэмжлүүлэг”-ээс нэг доогуур түвшний сэрэмжлүүлэг юм. Энэ анхааруулгаар цунами үүсэж болзошгүйг хүмүүст мэдээлж, далайн эрэг орчмын оршин суугчдыг болгоомжтой байхыг уриалдаг.

Цунамигийн сэрэмжлүүлэг гарсан бүс нутагт яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлага бага хэдий ч далайн эрэг болон далайн эрэг орчмын газруудад болгоомжтой байхыг шаарддаг. Зөвлөмж гарсан бол далайн эрэг орчмын оршин суугчид далайгаас хол байж, эргийн шугамаас нүүлгэн шилжих нь зүйтэй.

Мөн орон нутгийн цаг уурын товчоо, гамшгаас урьдчилан сэргийлэх байгууллагууд цунамигийн талаар сэрэмжлүүлгийг гаргадаг.

Иргэд сэрэмжлүүлэг, анхааруулгын мэдээллийг олон нийтийн телевиз болон бусад хэрэгслээр шуурхай авч, холбогдох зааврыг дагаж мөрдөх нь чухал. Цунамигаас болгоомжилж, хангалттай сонор сэрэмжтэй байх нь зүйтэй бөгөөд орон нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөнд үндэслэн зохих арга хэмжээг авахад анхаарна уу.

Цунамигийн сэрэмжлүүлэг, Цунамигийн анхааруулга

https://www.data.jma.go.jp/multi/tsunami/index.html?lang=mn

Газар хөдлөлтийн мэдээ Жагсаалт

https://www.data.jma.go.jp/multi/quake/index.html?lang=mn

 

Эх сурвалж: Токио дахь Монгол Улсын Элчин сайдын яам

Share:
89

like

dislike

love

funny

angry

sad

wow