Монголын иргэн Оросоос 2 сая рубль авч гарахыг завджээ

10-р сарын 12, 2023 - 15:53
1 жил өмнө
 0  64
Монголын иргэн Оросоос 2 сая рубль авч гарахыг завджээ

Монгол Улсын иргэн ОХУ руу  гаальд мэдүүлэлгүйгээр 2 сая гаруй рубль авч гарахыг завджээ. Бэлэн мөнгө гаргах зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан, бараг 1.5 сая рублийг нотлох баримт болгон хадгалах өрөөнд байрлуулсан байна.


Буриадын гаалийн Хиагт Олон улсын шалган нэвтрүүлэх боомтын гаалийн ажилтнууд Монгол иргэнээс гаальд мэдүүлээгүй хоёр сая гаруй рубль илрүүлсэн Улаан-Үд дэх Консулаас мэдээлэв. Энэ нь 21 мянган ам.доллартай рубль бөгөөд энэ хэмжээний валют авсан явсан эмэгтэй автомашинаар Орос руу гарч байжээ. Тэрбээр гаалийн хяналтад орохдоо мэдүүлэгт дурьдах бараа, валют, мөнгө байхгүй гэж мэдүүлсэн. Гэтэл гаалийн хяналт шалгалтын үеэр эмэгтэйн гар цүнхнээс зорчигчийн гаалийн мэдүүлэгт тэмдэглэгдээгүй их хэмжээний бэлэн мөнгө илэрсэн байна. Улмаар тухайн иргэн “бэлэн мөнгөө бичгээр мэдүүлэх шаардлагатайг мэдээгүй” гэж тайлбарлажээ.


Буриадын гаалийнхан тухайн иргэнд бэлэн мөнгө мэдүүлээгүй асуудлаар ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 16.4-т зааснаар хэрэг үүсгэсэн байна. ОХУ-ын хуулиар бэлэн мөнгө экспортлоход тогтоосон хэмжээнээс хэтэрсэн 1.5 орчим рублийг хураан авч, 10 мянган доллартай тэнцэх бэлэн рублийг эмэгтэйд буцаан өгчээ.

Share:
64

like

dislike

love

funny

angry

sad

wow