Украин гаралтай эмэгтэй Японы гоо бүсгүйгээр шалгарсан нь маргаан дагуулаад байна
Даваа гарагт Японы гоо бүсгүйгээр шалгарсан украин гаралтай эмэгтэй “Япон хүний хувиар хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг үнэхээр хэцүү” хэмээн ярьжээ. Японы гоо бүсгүй шалгаруулж байгаа хэр нь гадаад хүн сонгосонд дургүйцэж байгаа олон хүн байгаа аж.
26 настай Каролина Шиино украин гэр бүлд төрсөн ч таван настайд нь ээж нь япон хүнтэй гэрлэсэн тул ээжийгээ даган Нагояад очиж, тэнд өсөж торнижээ. Тэрбээр өнгөрсөн жил албан ёсоор япон иргэншилтэй болсон байна.
Энэ талаараа өөрийн цахим хуудсанд “Яг л зүүд шиг санагдаж байна. Хэдийгээр би япон хүн шиг харагдахгүй байгаа ч Япон улсад өсөж, яг л япончууд шиг бодож, сэтгэдэг болсон” хэмээн нийтэлжээ.
Гоо бүсгүй шалгаруулах тэмцээний зохион байгуулагчид Шииногийн өөртөө итгэлтэй байдал нь анхаарал татсан тул шалгаруулсан гэв. Хүмүүс цахим сүлжээгээр "Японы мисс болсон бүсгүй цэвэр украин гаралтай. Түүнийг хөөрхөн гэдгийг ойлгож байгаа ч япон хүний үнэт зүйл хаана байна", "Ядаж Японы эрлийз байсан бол ойлгож болох байлаа, гэтэл 100 хувь украин цустай шүү дээ" зэргээр бичиж байна.