Түймэрт амиа алдсан хүний тоо 16-д хүрэв

1-р сарын 13, 2025 - 09:37
4 цагийн өмнө
 0  10
Түймэрт амиа алдсан хүний тоо 16-д хүрэв

 Лос-Анжелест гарсан ой хээрийн түймрийг унтраахаар тэмцэж байх үед амь үрэгдэгсдийн тоо 16-д хүрэв. Хохирлын тоо хэмжээлшгүй их болж, олон мянган хүн орон гэр, хайртай хүмүүсээ алджээ. Нүүлгэн шилжүүлэх ажил одоог хүртэл үргэлжилж байна. Өдөр бүр мужийн өөр,өөр хотуудад улаан дохио өгч, аюулгүй газарт очихыг сануулж байгаа аж.

 Номхон далайн эрэг орчмын Мандевилл хавцалд хээрийн түймэр улам нэмэгдэж байна. Нисдэг тэрэгнүүдээр ус цацах, гал сөнөөгчид олон тооны усны хоолойгоор тэмцэж байгаа ч ямар ч үр дүнд хүрэхгүй байгаа аж. Ойрын өдрүүдэд Калифорни мужид хүчтэй салхилах төлөвтэй байгаа тул үүнээс урьдаж хээрийн түймрийг дарахаар хичээж байна. 

Share:
10

like

dislike

love

funny

angry

sad

wow