Украины олзны цэргүүдийг тээвэрлэж явсан Ил-76 онгоц сүйрчээ

Цэргийн тээврийн Ил-76 онгоц ОХУ-ын Белгород мужид осолджээ. Оросын Батлан хамгаалах яамны мэдээгээр, уг онгоцонд Украины олзны цэргүүдийг тээвэрлэж явсан байна.
Нэгдүгээр сарын 24-ний 11 цагийн орчим осолдсон онгоцонд 74 хүн явсан бөгөөд 65 нь хоригдол солилцоогоор хүргэгдэж явсан украин цэргийнхэн бол нисэх багийн зургаан гишүүн, албаны гурван хүн дагалдан явжээ.
Белгород мужийн захирагч Вячеслав Гладков онгоцыг Корочаны районд унаж зорчигчид бүгд амь үрэгдсэн тухай Телеограмм хуудсаар мэдээллээ. Ослын газарт мөрдөн байцаагчид, Онцгой байдлын албаныхан ажиллаж эхэлсэн байна.
ОХУ-ын зүгээс Белгород орчимд осолдсон онгоцыг сөнөөсөн байж магадгүй гэж үзэж буй аж.






