Трампын амийг хөнөөхийг завдсан сэжигтэн Путин, Ким Жон Ун нарыг хөнөөхийг хүсдэг

9-р сарын 18, 2024 - 12:12
3 сарын өмнө
 0  25
Трампын амийг хөнөөхийг завдсан  сэжигтэн Путин, Ким Жон Ун нарыг хөнөөхийг хүсдэг

АНУ-ын ерөнхийлөгч асан  Дональд Трампын аминд халдахыг завдсан хэргээр баривчлагдсан Райан Уэсли Рут өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Умард Солонгосын Ким Жон Ун нарыг хөнөөхийг хүсэж байсан гэж The Wall Street Journal сонинд нийтэлжээ. Түүнтэй Киев хотод уулзаж байсан америк эмэгтэй Челси Уолш энэ тухай хэвлэл мэдээллийнхэнд хэлсэн байна. Уолш Украинд эмнэлгийн асрагч хийж байхдаа Руттай хэд хэдэн удаа уулзаж яриаг нь сонсоход Путин, Ким хоёрыг хөнөөнө гэж ярьж байсан гэнэ. 


Цагдаагийн албаныхны өгсөн мэдээллээр бол Райан Уэсли Рут гэгч сэжигтнээр баривчлагдсан байна. Өчигдөр 14:00 цагийн өмнөхөн Флоридагийн Уэст Палм Бич дэх Trump International Golf Club-ийн хашааны завсраар AK-47 маягийн автомат буу бутан дундаас цухуйж байхыг хамгаалалтын албаныхан илрүүлсэн аж. Энэ үйл явдлын үеэр  ерөнхийлөгч асан уг буунаас 300-400 метр орчим зайд байсан байна. Хамгаалалтын албаныхан сэжигтэн рүү дөрвөн удаа гал нээхэд тэр буу, үүргэвч зэрэг эд зүйлсээ орхиод хар өнгийн Nissan үйлдвэрийн автомашинаар зугтжээ.

Энэ үеэр нэг гэрч сэжигтний автомашины дугаарын зургийг буулгаж амжсан тухай цагдаагийн эх сурвалж мэдээлжээ.

Уг мэдээллийн дагуу Палм Бич дүүргийн цагдаагийн газар Флорида даяар түгшүүр зарласны үр дүнд сэжигтнийг удалгүй хөрш Мартин дүүргийн цагдаагийн офицерууд зам дээр саатуулсан байна.

Share:
25

like

dislike

love

funny

angry

sad

wow