ПУТИН: АНУ цөмийн туршилт хийвэл Орос бас тэгж чадна
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Россия сегодня” агентлагийн ерөнхий захирал, “Вести недели” хөтөлбөрийн зохиолч, хөтлөгч Дмитрий Киселёвт ярилцлага өгчээ. Түүний өгсөн урт ярилцлага өчигдөр цацагдаж, ажиглагчдын анхаарлын төвд байлаа.
Ярилцлагын үеэр Путин "АНУ цөмийн туршилт хийх юм бол Орос бас тэгж чадна гэж хэлсэн нь анхаарал татсан хариулт байв. Тэрбээр цааш нь ярихдаа “ОХУ цэрэг-техникийн талаас авч үзвэл цөмийн дайнд бэлэн байна. Гэхдээ бүх зүйл тэгж тулчихсан гэж би бодохгүй байна. Орос улс цэрэг-техникийн хувьд байнга бэлэн байдалд байдаг гэж хэлэв. Мөн бас нэг онцлох үг нь “АНУ-ын цэргүүд Украинд ирвэл Орос тэднийг хөндлөнгийн оролцогчид гэж үзэх болно. Америкийн цэргүүд Оросын газар нутагт ийм л байна. Энэ бол хөндлөнгөөс оролцогчид. Тэд Украины газар нутагт байсан ч бид ингэж л хандана. АНУ Оросын ийм байр суурийг ойлгож байгаа”
хэмээжээ.