Өчигдөр З.Энхболд, өнөөдөр Х.Нямбаатар нэг нэгнээ шалгуулах хүсэлтээ завгүй хуулийнханд шидэлцлээ
Хотын дарга Х.Нямбаатар лайв хийх явцдаа ЕТГ-ын дарга асан З.Энхболдыг "Замын бордюр алхаар цохьж эвдлээд зургийг нь дараад явсан мэдээлэл ирсэн. Энэ хүн зохион байгуулалттайгаар бүтээн байгуулалтын ажлыг зогсоохоор цахим орчинд мэдээлэл тараасан, гадны туршуул хэмээн ярьсан юм. Үүнийг эсэргүүцэн З.Энхболд "Би борпюр хаглаагүй шүү. Эзнийг нь олоорой" хэмээн хариу тайлбар өгсөн юм. Ингээд хотын даргыг нэр төрд халдсан, гүтгэн доромжилсон хэмээн Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гомдол гарган шалгуулахаар болсон.
Харин өнөөдөр Хотын дарга Х.Нямбаатар З.Энхболдыг АТГ-т шалгуулах хүсэлт өгчээ. Нэг нэгнээ шүүхэд өгч буюу энэ хоёрын байдлаас харвал улс төр бужигнах гэж байна уу гэлтэй байна. Магадгүй Намрын улс төрийн хийрхэл эхэлж ч байх шиг. Өчигдөр З.Энхболд, өнөөдөр Х.Нямбаатар нэг нэгнээ шалгуулах хүсэлтээ завгүй хуулийнханд шидэлцлээ.