Эмэгтэй хүн тэврэх ажил хийж, цагт 88 ам.доллар олдог
Их Британид Анико Роуз гэгч эмэгтэй хүн тэврэх ажил хийж, цагт 88 ам.доллар олдог тухай “Daily Star” хэвлэлд бичжээ.Тэрбээр энэ ажлаа гурван жил гаруй хугацаанд хийж байгаа гэнэ.
Түүний ярьснаар, стресс эсвэл сэтгэл зүйн гэмтэлтэй хүмүүст тус хүргэдэг. Хүнийг тэврэхэд аз жаргалын даавар ялгарч, мэдрэлийг тайвшруулдаг байна. Хэдийгээр хүмүүс түүний ажлыг шүүмжилдэг ч тэр гомддоггүй байна. Тэрбээр үйлчлүүлэгчдэдээ эхлээд дүрмээ танилцуулдаг гэнэ. Үйлчлүүлэгчид нь 18-аас дээш насных байх ёстой аж. Мэргэжлийн тэврэгч гэх мэргэжил сүүлийн үед дэлхий даяар, тэр дундаа Японд өргөнөөр дэлгэрч, тренд болоод байна.
Орчин цагийн амьдралын хэмнэлд хүмүүс стресст амархан орж, хүний халуун дулаан сэтгэлийг үгүйлэх болжээ. Судалгаанаас үзвэл, аз жаргалыг мэдрэхийн тулд хүн өдөрт наймаас доошгүй удаа тэврэлдэх ёстой байдаг аж.