Цахилгаан, дулааны үнийг 30 гаруй хувиар нэмэх асуудлыг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэнэ
Цахилгаан, дулааны үнийг 30 хувиар нэмнэ гэсэн мэдээлэл гараад удаж буй. Олон нийт ямар байдлаар цахилгаан дулааны үнэ нэмэгдэх вэ гэдгийг анхааралтай ажиглаж байна. Харин энэ тал дээр мэргэжлийн байгууллагууд судалгаа хийжээ.
Тодруулбал, Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний яамнаас холбогдох судалгааг хийж дуусчээ. Энэ асуудлыг намрын чуулганаар хэлэлцүүлж, дэмжвэл 30-аас дээш хувиар нэмэх төлөвлөгөөтэй байгаа аж.