Т.Доржханд: Б.Ганхуяггүй нүүрсний сонсгол хийнэ гэвэл ямар ч үр дүнгүй шүү

12-р сарын 6, 2023 - 17:12
1 жил өмнө
 0  31
Т.Доржханд:  Б.Ганхуяггүй  нүүрсний сонсгол хийнэ гэвэл ямар ч  үр дүнгүй шүү

Нүүрсний хулгайтай холбоотой нээлттэй сонсголоор Эрдэнэс Тавантолгой ХК-ийн худалдан авалтуудын талаар шинжээчийн дүгнэлтийг сонсож, гэрчүүдээс мэдээлэл авч байна. Энэ сонсголд тус компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг гэрчээр оролцох ёстой байсан ч шүүхээс түүнийг ирүүлсэнгүй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн худалдан авах ажиллагааны талаар шинжээчийн дүгнэлт сонсож, гэрчүүдээс мэдээлэл авч байна. Энэ хүмүүс худалдан авах ажиллагаа явуулсан байна. Хэн гарын үсэг зурсан вэ. Гарын үсэг зурсан хүн нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг биз дээ. Энэ хүнийг сонсголд гэрчээр оролцуулъя гэж бүгдээрээ ярьж, дуудсан. Энэ хүн өөрөө оролцъя гэж хүсэлтээ ирүүлсэн ч шүүхийн шийдвэртэй учраас боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн байна. Өнөөдөр Эрдэнэс Тавантолгойн худалдан авалтыг ярьж байхад хариуцлага хүлээх хүн нь байхгүй нь дутагдалтай. Давсгүй хоол амтгүй шиг Б.Ганхуяггүй сонсгол үр дүнгүй шүү.  Түр хороо оролцуулах чиглэлээр ажиллах ёстой. Жилийн өмнө нээлттэй сонсгол хийсэн. Сонсголоос өмнө зарим нөхөд өвчтэй, чөлөөтэй гээд гадагшаа зугтсан. Энэ нөхцөл байдал давтагдах вий дээ. Эрдэнэс Тавантолгой, ялангуяа хамгийн том хулгай оффтейк гэрээтэй холбоотой асуудал ярих үед Х.Баттулга, Голомтын Баясгалан гэдэг нөхөд ирэхгүй байх вий. Энэ хүмүүсийг ирүүлэх талаас нь ажиллах хэрэгтэй. Шаардлагатай бол хилийн хориг тавиулах хэрэгтэй" гэсэн байр суурийг илэрхийлж, энэ асуудлаар Түр хорооны гишүүд хуралдах ёстойг хэлэв.

Share:
31

like

dislike

love

funny

angry

sad

wow