Ч.Лодойсамбуу: Л.Гантөмөр ''Хариуцлага тооцно'' гэж сэтгэл хөөрлөөр хэлсэн үгэндээ харамсах маягтай л сууж байгаа байх

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах албан бичиг боловсруулж, УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн талаараа өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн. Түүний улс төрийн акцыг дэмжиж, Ерөнхий сайдыг огцруулах бичигт УИХ-ын гишүүн Ж.Баярмаа гарын үсэг зурсан билээ.
АН-ын дарга Л.Гантөмөр "Улс төрийн зөвлөлийн хурлаар Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нарт ямар арга хэмжээ авах талаар шийднэ. Ялангуяа Ж.Баярмаа гишүүн ЗГ-ын бодлогыг их олон удаа эсэргүүцэж байгаа" гэдгийг мэдэгдсэн. Мөн бусад гишүүдийг гарын үсэг зурвал хариуцлага тооцно хэмээсэн байна.
Харин энэ үгийн хариу болгож Ч.Лодойсамбуу ''Л.Гантөмөр ''Хариуцлага тооцно'' гэж сэтгэл хөөрлөөр хэлсэн үгэндээ харамсах маягтай л сууж байгаа байх''
гэлээ.






