Аймаг, орон нутгийг бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлж, ажиллуулах боллоо

12-р сарын 6, 2023 - 18:04
1 жил өмнө
 0  12
Аймаг, орон нутгийг бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлж, ажиллуулах боллоо

Цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр гаргасан зудын эрсдэлийн зургаар Монгол орны нийт нутгийн 70 гаруй хувьд их (26% нэн их, 43% их), 26 хувьд нь дунд зэрэг, таван хувьд бага эрсдэлтэй гарсан.

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 30 сум цагаан зудтай, 12 аймгийн 48 сум зудархуу нөхцөлд байна. Өнгөрсөн зун гантай, гандуу байсан говийн болон баруун бүс нутаг, цас ихээр орсон төв, зүүн бүсийн аймгуудад зудын эрсдэл өндөр байна.

Share:
12

like

dislike

love

funny

angry

sad

wow