н.Оюунжаргал: 7000 хүн угаараар нас барсан гэж байгаа, та нар нууж байгаа
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүрээнд "Утааны асуудал: Стандарт, хяналт /Зуух, түлшний технологи/ сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр болсон юм. Хэлэлцүүлэгт оролцогч н.Оюунжаргал
"Та нарын ярьж байгаа тоо ард түмний амьдралд нөлөөлөхгүй. Хортой утаагаар аав, ээжийгээ нэг өдөр алдсан хүн байна. Гэр бүлээрээ угаартаад 18 настай охин газар дээрээ нас бараад, хоёр хүн нь тав хоног ухаангүй байж байгаад эмч нарын хүчинд сэхсэн гэр бүл хүртэл байлаа. Гурван сарын 1-нээс шахмал түлшийг болих болсонд би өнөөдөр үнэхээр их баярлаж байна. 7000 хүн угаараар нас барсан гэж байгаа, та нар нууж байгаа. Олон хүний амь насаар наадсан эрхэм дээдсүүдээ та нар ард түмэндээ нөхөн төлбөр өгөх ёстой. Хордуулж чадсан юм өгч сурах хэрэгтэй. Түлшний цаад талд өөрсдөө хувааж иддэг том бизнес явж байгаа учраас ард түмнээ та бүхэн зургаан жил хордуулж аллаа, ард түмнээсээ уучлал гуй. Х.Нямбаатар гуай та Монголын ард түмний хатиг болсон.
Шүүхийг баахан самарсан, өнөөдөр нийслэлийг самарч байна. Та үтэр түргэн огцор, битгий ард түмнийг бухимдуулаад бай. Та бол намын тролл.
Та нар бол хулгайч нар ш дээ. Мөнгөний хулгайчууда аа, ард түмнээ геноцидоор алж байгаа"
гэв.