"Баян" гэх Р. Базараа нь нэр бүхий улс төрчдын мөнгийг ОХУ-аас Монголд оруулж ирэхийг завджээ
Эрүүгийн цагдаагийн албанаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж “Баян” гэх Р.Базараа нарын 10 орчим хүнийг саатуулсан. Энэ хүрээнд тэдгээрийн хамаарал бүхий "Алтайн хүдэр" ХХК, "Тээвэр хөгжлийн банк", "Бүрдэл майнинг" ХХК-ийн байруудад нэгжлэг хийсэн юм. Тэгвэл Р.Базараа нь Нарийнсухайт-ын уурхайгаас хууль бусаар борлуулсан байж болзошгүй нүүрсний мөнгийг гадаадын хэд хэдэн оффшор дансаар дамжуулан угааж, ОХУ-аас их хэмжээний бэлэн мөнгө монголд оруулж ирэхийг завдсан байж болзошгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Энэ хэрэгт холбоотойгоор нэр бүхий улс төрчдийг шалгаж магадгүй байна.
Зарим хэвлэлд мэдээлснээс үзвэл УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, С.Баярцогт болон АН-ын дарга Лу.Гантөмөр нарын нэр бүхий улс төрчдийг шалгаж магадгүй" гэжээ.