Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг суллах эсэхийг өнөөдөр 16.00 цагаас хэлэлцэнэ
Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэрийг гаргасан. Учир нь түүнийг мэдүүлэг авахаар удаа дараа дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Яллагдагчаар татах тогтоолтой танилцахаас санаатайгаар зайлсхийж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан. Тиймээс энэ бүхэн нь цагдан хорих үндэслэл болсон" хэмээсэн байдаг.
Улмаар түүний өмгөөлөгч нар гомдол гаргаснаар түүнийг суллах эсэх шүүх хурлыг өнгөрсөн баасан гарагт товлосон ч прокурор нь шүүгчээс татгалзсан тул шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байсан.
Харин өмгөөлөгч нар цагдан хориог өөрчлүүлэх хүсэлт гаргаснаар хурлыг өнөөдөр 16.00 цагт товложээ. Тодруулбал, түүнийг суллах эсэхийг хэлэлцэх юм.