Гэрлэгчдийн эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхэд туслах гэрээг тодорхой болгохоор хуулийн төсөлд тусгажээ

11-р сарын 2, 2023 - 06:26
1 жил өмнө
 0  21
Гэрлэгчдийн эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхэд туслах гэрээг тодорхой болгохоор  хуулийн төсөлд тусгажээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна. Уг хуулийн төслийн талаар Хууль Зүй, Дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Гэр бүлийн тухай хууль нь 1999 онд батлагдсан. Уг хууль нь салбарын бусад хууль тогтоомж болон Иргэний хуультай төдийлөн уялдаагүй байдаг. Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахад Хууль зүй, Дотоод хэргийн яам болон Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамтай нягт хамтарч ажилласан. 

Гэр бүлийн гишүүдийг асран хамгаалах, тэжээн тэтгэх, асран хамгаалагчгүй болсон хүүхдийн эрхийг хамгаалах асуудал дээр нийгмийн хамгааллын тогтолцоо болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уялдуулсан" гэв. 

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын онцлог нь: 

  • Гэр бүлийн орчинд хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх эрхийг баталгаажуулах. Зайлшгүй шаардлагатай онцгой нөхцөлд эцэг эх байх эрхийг хасах 
  • Хүүхдийн эрхтэй холбоотой асуудлуудыг зөвхөн шүүхээр шийдвэрлэдэг болох 
  • Гэрлэгчдийн хоорондох эд хөрөнгийн асуудал зэргээ шийдвэрлэхэд туслах гэрээг тодорхой болгох 
  • Гэрлэгчдийн эрх үүрэг, эцэг эх, хүүхдийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг дэлгэрэнгүй тусгах зэрэг зохицуулалтыг тусгасан байна. 
  • Гэр бүлийн тухай хуулийн зохицуулалтыг амьдрал дээр хэрэгжүүлэх үүднээс Гэр бүлийн тухай хуулийг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагуудын чиг үүрэг, эрх хэмжээг багцлан тодорхойлсон 
  • Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг гэр бүлдээ асран хүмүүжүүлж буй гэр бүлийг дэмжих чиглэлтэй уялдуулан хүүхэд хамгаалалтай холбоотой асуудлууд орсон. 

Гэр бүлийн тухай хуулийн үзэл баримтлал нь цаашид аль болох гэр бүлийн тогтвортой байдлыг хамгаалах, хүүхэд гэр бүлийн орчинд өсөж хүмүүжих нөхцөлийг хангах чиглэлтэй аж. 

Share:
21

like

dislike

love

funny

angry

sad

wow