Хамгийн их агаарын бохирдол Толгойт, Баянхошуу орчимд байна
Өнөө өглөөний 09:00 цагийн байдлаар Толгойт, МҮОНРТ, Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их буюу 215-255 гэж заасан бол Нисэх, Баруун 4 зам, 100 айл, Монгол газар, Ургах наран, 1-р хороолол, Дамбадаржаа, Хайлааст, 5 буудал, Шархад, Налайх, Яармаг орчимд агаарын бохирдол бага гэж зааж байна.
Ташрамд мэдээлэхэд, олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг. Харин манай улсад дээрх хэмжээг 50 байвал хэвийн гэж үздэг байна. "Их бохирдолтой" үед зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүхийг зөвлөж байна.