Сергей Шойгуг ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайдын албан тушаалаас чөлөөлөгдлөө

5-р сарын 13, 2024 - 08:54
7 сарын өмнө
 0  139
Сергей Шойгуг ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайдын албан тушаалаас чөлөөлөгдлөө

Оросын цэргүүд Украинд цөмрөн орсноос хойшхи хамгийн том өөрчлөлтөөр Владимир Путин өөрийн эртний холбоотон Сергей Шойгуг Батлан ​​хамгаалахын сайдаас огцруулжээ.


Шойгугийн оронд эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн дэд сайд асан Андрей Белоусовыг томилно гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Харин Шойгуг Николай Патрушевын оронд Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилохоор санал болгожээ. ОХУ-ын Засгийн газарт хамгийн олон жил ажиллаж буй Сергей Шойгу 1991-2012 онд Онцгой байдлын яамны тэргүүлж байгаад 2012 оноос Батлан ​​хамгаалах салбарыг удирдах болсон.  2014 онд Крымийг Орост нэгтгэсний дараа Шойгугийн нэр хүнд үлэмж өссөн гэж үздэг юм.  Гэвч 2022 оны хоёрдугаар сард Украинд довтолсоны дараа Оросын арми бүтэлгүйтсэн, мөн батлан хамгаалах салбарын авлигыг устгаж чадаагүй гэсэн шүүмжлэлд өртөж ирсэн. Өнгөрсөн сард Батлан ​​хамгаалахын дэд сайд Тимур Ивановыг баривчилж, их хэмжээний авлигын хэрэгт буруутгаснаар Шойгугийн байр суурь илт суларсан бололтой.


Өчигдөр гаргасан зарлигаар Сергей Шойгуг Батлан ​​хамгаалахын сайдаас өндөр албан тушаалд томилох санал оруулсынг зарим ажиглагчид Путин хуучин холбоотондоо нэр хүндээ аврах боломж олгосон алхам гэж үзэж байна.

Share:
139

like

dislike

love

funny

angry

sad

wow