АНУ-ын цэргийн захиалгаар газрын тос тээвэрлэж явсан ачааны хөлөг онгоц, хортой химийн бодис тээвэрлэж явсан усан онгоцтой мөргөлджээ

АНУ-ын цэргийн захиалгаар газрын тос тээвэрлэж явсан ачааны хөлөг онгоц, хортой химийн бодис тээвэрлэж явсан усан онгоцтой мөргөлджээ.
Английн зүүн хойд эргийн ойролцоо энэ осол болсон бөгөөд ослын улмаас хэд хэдэн удаагийн дэлбэрэлт болж, хортой химийн бодис далай руу асгарч байна гэж BBC агентлаг мэдээлэв. Осолд АНУ-д бүртгэлтэй Stena Immaculate танкер буюу ачааны хөлөг онгоц болон Португалийн далбаатай Solong хөлөг онгоц өртсөн байна.
Одоогоор багийн нэг гишүүн олдоогүй байгаа бөгөөд эрлийн ажиллагааг зогсоосон гэж Их Британийн Эргийн харуул мэдэгджээ.
Эргийн харуулын захирагч Мэттью Аткинсон мэдэгдэхдээ: "Хөлгийн 36 хүнийг аварч, нэг хүнийг эмнэлэгт хүргэсэн. Алга болсон багийн гишүүн Solong хөлөг онгоцон дээр байсан" гэв.Ослын газарт эргийн харуулын аврах нисдэг тэрэг, дөрвөн аврах завь, мөн ойролцоох гал унтраах усан онгоцнуудыг илгээж, гал түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж.






