Таарамжгүй харилцааны улмаас нэгнээ хөнөөсөн хэргийг шилжүүллээ
Хэнтий аймгийн Цагдаагийн газарт “Ухаангүй хүн байна” гэх дуудлага, мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиж мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 66 настай эмэгтэй Б гэгч хувийн таарамжгүй харилцааны улмаас өөрийн хамаарал бүхий 46 настай эмэгтэйн биед халдаж, амийг нь хохироосон хэрэг 2024 оны гуравдугаар сарын 19-нд гарсан байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэргийн тусгай ангийн 11-р зүйл 2.2.7, мөн хэсгийн 2.8-д зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэн, Б-г яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг энэ оны тавдугаар сарын 6-ны өдөр дуусган, Шүүхэд шилжүүлэх саналтайгаар аймгийн Прокурорын газарт хүргүүлжээ.
Хоорондын таарамжгүй байдал, гэр бүлийн маргаан нь энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл үүссэн байна. Тиймээс бие биедээ хүндэтгэлтэй хандаж, хүлээцтэй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.