Малид халдлагын улмаас 60 гаруй хүн амиа алдаж, гашуудал зарлажээ

9-р сарын 8, 2023 - 10:33
1 жил өмнө
 0  29
Малид халдлагын улмаас 60 гаруй хүн амиа алдаж, гашуудал зарлажээ

Малигийн хойд хэсэгт дайчдын хоёр халдлагын улмаас 49 энгийн иргэн, 15 цэргийн алба хаагч амиа алджээ. Тус улсын түр Засгийн газраас авсан эх сурвалжтайгаар Ройтерс агентлаг дамжуулав. Исламын дайчид Бурем дахь цэргийн хуаран руу халдаж, 15 цэргийн алба хаагчийн аминд хүрчээ. Түүнчлэн Гао, Мопти хотын дундуур үерлэсэн хэсгээр энгийн иргэдийг тээвэрлэж байсан хөлөг онгоц руу халдлага үйлдсэний улмаас  49 иргэн амиа алдсан байна. Энэ үеэр олон хүн шархаджээ. 

 Халдлагын хариу арга хэмжээний үеэр исламын 50 дайчныг устгасан гэнэ. Тэд ямар бүлэглэлд харьяалагддаг нь тодорхойгүй байгаа аж. Халдлагын улмаас олон хүн амиа алдсан эмгэнэлт явдал гарсан тул Малид гурван өдрийн үндэсний хэмжээний гашуудал зарласан байна.

Share:
29

like

dislike

love

funny

angry

sad

wow