Сураггүй болсон малчины цогцсыг голоос олжээ

5-р сарын 13, 2024 - 09:01
7 сарын өмнө
 0  76
Сураггүй болсон малчины цогцсыг голоос олжээ

Архангай аймгийн Цэцэрлэг сумын  Чулуут багийн “Арал” гэдэг газраас  малчин Г  2024.05.09-ний өдрийн 20:00 цагийн орчимд гэрээсээ мотоциклтой гараад сураггүй болжээ. Энэ тухай дуудлага 05.10-ны өдрийн 13:07 цагт ирсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгийн иргэд малчин Г-ыг эрэн хайж, 05.12-ны өдрийн 15:30 цагт “Идэр” голын 1.5 метрийн усны гүнээс цогцсыг олж гарган, Цэцэрлэг сум дахь Цагдаагийн хэсгийн хэв журмын цагдаад шилжүүлж өгсөн байна.

Share:
76

like

dislike

love

funny

angry

sad

wow