Алексей Анатольевич Навальный хоригдож байх хугацаандаа таалал төгсжээ

2-р сарын 16, 2024 - 19:47
10 сарын өмнө
 0  48
Алексей Анатольевич Навальный хоригдож байх хугацаандаа таалал төгсжээ

ОХУ-ын сөрөг хүчний улстөрч Алексей Анатольевич Навальный хоригдож байх хугацаандаа таалал төгсжээ. Тэрээр ХБНГУ-д эмчлэгдэж байгаад 2021 оны 1 дүгээр сард ОХУ-д эргэн ирснээсээ хойш хоригдож байсан юм.Сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйг хордуулсан байж болзошгүй гэв

 Эргэн сануулахад, Шүүхийн шийдвэрээр хоригдож байгаа ОХУ-ын Сөрөг хүчний голлох улс төрчдийн нэг Навальный өмгөөлөгчөөрөө дамжуулж хорих ангид өөрийг нь тамлан зовоож байгаа гэж мэдэгджээ. Түүний өгсөн мэдээллээр түүнийг зарим хорих газруудад түгээмэл ашиглагддаг нойр таслах аргыг ашиглаж тамлан зовоож байна. 

Хорих газрын харгалзагч нар Навальныйг дахин дахин сэрээж, унтуулахгүй байх замаар буюу нэг шөнийн дотор 8 удаа сэрээх тамлаж байгаа тул тэрээр энэ асуудлаар албан ёсоор гомдол гаргасан байна. Мөн түүний эхнэр Юлия энэ үйлдлийг санаатай буюу өмнө нь хийж байсан улс төрийн сөрөг хүчний үйл ажиллагаанаас нь болж хариу авах гэсэн оролдлого гэж үзэж байгаагаа  нийгмийн сүлжээ ашиглан мэдэгдэж байсан юм. 

Навальныйгийн биеийн байдал ч өмгөөлөгчийнх нь хэлснээс үзэхэд сайнгүй байгаа бөгөөд сүүлийн долоо хоногуудад нуруу нь өвдөж байгаагаас гадна эрүүл мэндэд нь өөр зовиурууд илэрч байна. Тиймээс Навальный хорих газрын удирдлагуудад гаднаа эмч оруулах хүсэлт гаргасан ч хүсэлтийг хүлээж аваагүй бөгөөд хуульчдын багийнх нь хэлж байгаагаад Навальный шаардлагатай эмчилгээг авч чадахгүй байна. Гэтэл нөгөө талаас ОХУ-ын Холбооны Шүүхийн шийдвэр Гүйцэтгэх албаны зүгээс Навальныйгийн биеийн байдлыг шалгахад тогтвортой гэсэн үр дүн гарсан гэж мэдэгдэж байв. 

Share:
48

like

dislike

love

funny

angry

sad

wow