Ерөнхий сайд асны эхнэр жагсагчдын тавьсан галд амиа алджээ

Непалын нийслэл Катманду баруун дүүргийн хоёр шоронгоос 900 хоригдол оргосон зэрэг муу мэдээтэй байна. Тухайлбал, Балбын Конгресс намын төв байр болон намын удирдагч Шер Бахадур Деубагийн гэрийг Мягмар гаригт шатаажээ. Дөрвөн удаа ерөнхий сайдаар сонгогдсон 73 настай КП Шарма Олигийн гэрийг ч бас шатаагаад байна.
Түүнчлэн ерөнхий сайд асан Жаланат Ханалын гэрийг шатаасны улмаас түүний эхнэр Ражялакми Читракар нас баржээ. Ар гэрийнхнийх нь мэдээлснээр түүнд түргэн тусламж үзүүлэхээр түлэнхийн эмнэлэгт хүргэсэн боловч шархаа даалгүй нас барсан байна.






