Үндэсний телевиз үндэсний хувцасаа ялгаварлан гадуурхчхаад, хүний хөгжил ярьж болохгүй шүү

3-р сарын 14, 2024 - 10:22
9 сарын өмнө
 0  29
Үндэсний телевиз үндэсний хувцасаа ялгаварлан гадуурхчхаад, хүний хөгжил ярьж болохгүй шүү

"MNB" буюу МҮОНРТ нэвтрүүлэгт урьсан зочноо үндэсний хувцас өмсөх гэлээ гэж ялгаварлан гадуурхсан талаар  иргэн У.Хосбаяр өөрийн цахим хуудаснаа бичжээ. Тэрээр "Би гологдчихлоо. Үндэсний хувцас өмсдөгөөсөө болоод. "MNB" телевизээс гурав дахь өдрийн өглөө бүр хувь хүний хөгжлийн цагтай болсон гэнэ. "Өглөө 7 цагаас оролцоод яриа хийгээд өгөөрэй, хүний хөгжлийн сэдвээр" гэнэ. Ямар хувцас өмсдөг вэ гэхээр нь би үндэсний дээл эсгий гутлаа өмсдөг гэсэн чинь хүний хөгжил ярих гэж байж ботинк брюк сорочка өмс гэсэн. "Ямар цагаан сар хөдөө ярих гэж байгаа биш" гэж тушаал буулгав. Их дооглонгуй. Үндэсний телевиз үндэсний хувцасаа ялгаварлан гадуурхчхаад хүний хөгжил ярьж болохгүй шүү. Ёстой уучлаарай. Хослол өмссөн бол хөгжсөн гэсэн үг биш" хэмээжээ

Share:
29

like

dislike

love

funny

angry

sad

wow