Ойрх дорнодын асуудлаас гуравдугаар дэлхийн дайн үүсэж болзошгүй гэв
Ираны зэвсэгт хүчин Израил руу 300 гаруй пуужин, дроноор халдсан. Израилын агаарын хамгаалалтын систем тэдгээрийн ихэнхийг устгаж чадсан юм.
Энэ явдлын дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Ойрх дорнодод нөхцөл байдлыг хүндрүүлэх эрсдэл боллоо хэмээсэн. Уг халдлагыг олон улсын удирдагчид шүүмжилж, Израилын талд зогсож буйгаа мэдэгдсэн. Харин улс төр ажиглагчид дэлхийн III сэргийлэх ёстой гэдгийг онцлож байв.
Тухайлбал, Боливи улсын Ерөнхийлөгч Луис Альберто Газын зурваст үүсээд буй мөргөлдөөн дэлхийн гуравдугаар дайн болохоос сэргийлэх ёстой гэдгийг хэлсэн юм.