Камала Харрисын машинтай ойрхон зөрсөн согтуу жолоочийг баривчилжээ
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль удахгүй болох гэж байна. Гэтэл Милуоки хотод нэгэн согтуу жолооч хурдны зам дээр урсгал сөрөн явжээ.Тэрбээр Дэд ерөнхийлөгч Камала Харрисын машинтай ойрхон зөрсөн байна. Цагдаагийн албан хаагчид уг жолоочийг зогсоож, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болон аюул учруулахуйц болгоомжгүй үйлдэл гаргасан хэргээр баривчилжээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын тавны өдөр явагдана. Тус улсын ихэнх мужууд иргэдээ урьдчилж саналаа өгөхийг зөвшөөрдөг юм. Сонгуулийн өдрөөс хэдэн хоногийн өмнө урьдчилж сонгууль өгч болох хугацаа өөр өөр байдаг. Тэгвэл одоогийн байдлаар 25 сая гаруй америкчууд ерөнхийлөгчийн сонгуулиа урьдчилж өгчээ.