Зеленский: Путин хоёрдмол утгатай хариу үйлдэл үзүүлж заль мэх гаргаж байна, тэр энэ дайныг үргэлжлүүлэхийг хүсч байна

3-р сарын 14, 2025 - 09:21
12 цагийн өмнө
 0  113
Зеленский: Путин хоёрдмол утгатай хариу үйлдэл үзүүлж заль мэх гаргаж байна, тэр энэ дайныг үргэлжлүүлэхийг хүсч байна

"Орос улс гал зогсоох саналыг хүлээн зөвшөөрч байгаа ч энэ нь урт хугацааны энх тайванд хүргэх ёстой" гэж Ерөнхийлөгч Владимир Путин Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой хэлэлцээ хийсний дараа хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.Тэрбээр хэлсэн үгэндээ


"Бид цэргийн үйл ажиллагааг зогсоох саналыг хүлээн зөвшөөрч байгаа ч энэ нь урт хугацааны энх тайван байдалд хүргэж, хямралын үндсэн шалтгааныг арилгах ёстой. Саудын Арабт болсон уулзалтыг гаднаас нь харахад Украины тал Америкийн шахалтаар шийдвэр гаргаж байгаа юм шиг харагдаж магадгүй. Уг нь Украин үүнийг америкчуудаас хүсэх ёстой байсан гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Гал зогсоох тухай санаа өөрөө зөв. Бид үүнийг мэдээж дэмжиж байгаа, гэхдээ хэлэлцэх ёстой асуудлууд бий. Америкийн хамтран ажиллагсад, түншүүдтэйгээ энэ талаар ярилцах, магадгүй Ерөнхийлөгч Трамп руу утасдаж, хамтдаа хэлэлцэх хэрэгтэй"


 гэж Путин хэлсэн юм. Мөн тэрээр Украиныг дахин зэвсэглэхгүй, цэрэг дайчлахгүй байх, 30 хоногийн гал зогсоох хэлэлцээрийн үеэр барууны цэргийн тусламжийг Киевт зогсоохыг санал болгожээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамп НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй уулзахын өмнө энэ тухай байр сууриа илэрсэн байна. Трамп


" Путин маш ирээдүйтэй мэдэгдэл хийсэн ч бүрэн гүйцэд биш. Би түүнтэй уулзах юм уу, ярилцахыг хүсэж байна. Бид Оросыг зөв зүйл хийнэ гэж найдаж байна” гэжээ.


Гал зогсоох тухай АНУ-ын саналын хариуд хийсэн Путины мэдэгдэлтэй холбогдуулж  B.Зеленский байр сууриа илэрхийлэв. Тэрбээр


Путиныг хоёрдмол утгатай хариу үйлдэл үзүүлж заль мэх гаргаж байна хэмээн шүүмжилсэн байна. "... Гал зогсоох саналын хариуд Путинээс таамаглаж болохуйц, зальжин үгсийг сонслоо. Тэр энэ дайныг үргэлжлүүлэхийг хүсч байна. Тэр аль болох урт хугацаанд украинчуудыг хороохыг хүсч байна гэж"


Зеленский хэлсэн байна.

Share:
113

like

dislike

love

funny

angry

sad

wow