БНЭУ-аас Монгол Улсад суух шинэ элчин сайдаар Атул Малхари Готсурве томилогдов
Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар Атул Малхари Готсурве томилогдон иржээ.
Элчин сайд Атул Малхари Готсурве нь Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшинд итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээлгэн өгчээ. Тэрээр дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх, Монгол, Энэтхэгийн хамтарсан төслүүдийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах, Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг Энэтхэгийн зах зээлд гаргах, Энэтхэгт боловсрол эзэмших монгол оюутан, залуусын тоог өсгөх чиглэлд онцгойлон анхаарч, хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлжээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-нд тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён М.П.Сингхийн үүрэгт ажил дуусгавар болсон юм.