Путин : Гуравдугаар сарын 24-ний өдрийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлав
Оросын “Крокус Сити Холл” төвд террорист халдлага болсноос 19 цагийн дараа ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ. Тэрбээр,
"Крокус Сити Холлд болсон террорист халдлага бол зэрлэг алан хядах ажиллагаа. Олон арван гэм зэмгүй хүмүүс Крокус дахь террорист халдлагын хохирогч болсон. Халдлагад амиа алдсан хүмүүсийн төрөл төрөгсөд, ойр дотныхонд эмгэнэл илэрхийлье. Мөн ард иргэдийн амь насыг аврахын төлөө хүчин зүтгэж буй түргэн тусламжийн багийнхан, гал сөнөөгчид, аврагчиддаа талархал илэрхийлье. “Крокус Сити Холл” төвд болсон эмгэнэлт явдалтай холбогдуулан гуравдугаар сарын 24-ний өдрийг үндэсний гашуудлын өдөр болгон зарлаж байна. Гэмт хэрэг үйлдсэн дөрвөн хүнийг бүгдийг нь олж, саатуулсан. Тэд Украин руу хилээр гарах цонхыг бэлдсэн байсан. Тэд нацистуудын нэгэн адил үзүүлбэр үзүүлэхээр төлөвлөж байсан"
хэмээжээ.